Wednesday, November 18, 2009

Sport news Judo, ČT 1, Mongolia vs Czech, Naidan Tuvshinbayar vs Lukaš Krpalek

Монгол улсын жудо бөхийн шигшээ баг Чехийн талын урилгаар Чех улсад ирээд байна. Одоогоор 2 орны баг тамирчид хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх даваа гариг буюу 2009,11,23 ны өдөр орой 18,00 цагаас 2 талаас тус бүр таван тамирчин гарган халз барилдаан, шоу үзүүлэх тоглолт зохиох гэж байна. Өнөөдөр Олимпын аврагыг Чехийн Олимпийн хороо хүлээн авч уулзсан бөгөөд Маргааш Прага хотын захирагч хүлээн авч уулзах юм байна. Халз барилдааны гол өрсөлдөөн 2008 олимпын аврага Найдангийн Түвшинбаяр /-100/ болон Дэлхийн залуучуудын хошой аврага Лукаш Крпалек /+100/ гарын хооронд болно гэж сэтгүүлчид таамаглаж байна.
Барилдааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.mglcz.com орно уу
Илүү ихийг үзэхийг хүсвэл хажуугийн самбар дээр дарна уу